2021年6月19日土曜日
Вансэмбэрүү - Баярцэнгэл
Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учиран хараад мөнхрөнө гэдэг
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан
Вансэмбэрүү цэцгийг
Тэртэй уулын оройд байвал
Ээжийгээ Би үүрээд
Энэ л насандаа очих байсан
Төөлвөл бие чацуу
Тоолвол нас чацуу
Хосоор ургадаг Вансэмбэрүү
Үүд хойморын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангай хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учиран хараад мөнхрөнө гэдэг
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан
Вансэмбэрүү цэцгийг
Тэртэй уулын оройд байвал
Ээжийгээ Би үүрээд
Энэ л насандаа очих байсан
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангай хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Ээжийдээ очих байсан...
登録:
コメントの投稿 (Atom)
0 件のコメント:
コメントを投稿