ЗҮҮДЭНД УЯАТАЙ ААВ - С.Жавхлан
ЗҮҮДЭНД УЯАТАЙ ААВ
Томоогүй өссөн танхил насанд минь
Тоотой зандарсан дөлгөөн аавынхаа
Хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгааж
Хэрэг болгож анзаарсан ч бил үү дээ
Дахилт:
Сартай мандаж зүүд эргэсэн
Сайхан ааваа өрөвдөөд байх юмаа
Өглөг хайрыг нь хариулж амжаагүй
Өөрийгөө би зэмлэмээр болох юмаа
Уургаа тулаад адуундаа мордохдоо
Уулс халхалсан ханхар аавынхаа
Уруул давсан бодол ухааныг нь
Ухаарч өөртөө шингээсэн ч бил үү дээ
Дахилт:
Гэрийнхээ хоймроо дүүрэн эзэлсэн
Гэгээн сэтгэлтэй бурхан аавынхаа
Андуу хэлээгүй амин сургаалийг
Дандаа санаж явсан ч бил үү дээ
Дахилт x2
0 件のコメント:
コメントを投稿