2021年6月19日土曜日

Вансэмбэрүү - Баярцэнгэл

Торго шиг зөөлөн дэлбээтэй Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг Учиран хараад мөнхрөнө гэдэг Урьдын үг үнэн болов уу Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг Тэртэй уулын оройд байвал Ээжийгээ Би үүрээд Энэ л насандаа очих байсан Төөлвөл бие чацуу Тоолвол нас чацуу Хосоор ургадаг Вансэмбэрүү Үүд хойморын зайтай ургажээ Илбийн юм шиг хосгүй сайхан Ихэр ботго шиг хорвоод ховор Сэрүүн хангай хос цэцэг Сэтгэл бахдам гоёмсог ургажээ Торго шиг зөөлөн дэлбээтэй Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг Учиран хараад мөнхрөнө гэдэг Урьдын үг үнэн болов уу Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг Тэртэй уулын оройд байвал Ээжийгээ Би үүрээд Энэ л насандаа очих байсан Илбийн юм шиг хосгүй сайхан Ихэр ботго шиг хорвоод ховор Сэрүүн хангай хос цэцэг Сэтгэл бахдам гоёмсог ургажээ Ээжийдээ очих байсан...

2014年6月15日日曜日

ЗҮҮДЭНД УЯАТАЙ ААВ - С.Жавхлан

 


ЗҮҮДЭНД УЯАТАЙ ААВ

Томоогүй өссөн танхил насанд минь
Тоотой зандарсан дөлгөөн аавынхаа
Хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгааж
Хэрэг болгож анзаарсан ч бил үү дээ

 
Дахилт:
Сартай мандаж зүүд эргэсэн
Сайхан ааваа өрөвдөөд байх юмаа
Өглөг хайрыг нь хариулж амжаагүй
Өөрийгөө би зэмлэмээр болох юмаа

 
Уургаа тулаад адуундаа мордохдоо
Уулс халхалсан ханхар аавынхаа
Уруул давсан бодол ухааныг нь
Ухаарч өөртөө шингээсэн ч бил үү дээ

 
Дахилт:

Гэрийнхээ хоймроо дүүрэн эзэлсэн
Гэгээн сэтгэлтэй бурхан аавынхаа
Андуу хэлээгүй амин сургаалийг
Дандаа санаж явсан ч бил үү дээ

 
Дахилт  x2


НАСАН БАГЫН ДУРСАМЖ - С.Жавхлан





НАСАН БАГЫН ДУРСАМЖ


Зөн билгийн цэнхэр тогоруу
Зэрэглээ зүсэн жигүүр дэвсээр
Холбоо хоёр нуурын цайдамд
Хонин дунд бууж явгалхад

Дахилт:
Насан багадаа наадаж өссөн
Нутгийн чамайгаа уяран саналаа
Зүрхэнд гунганах шувуудын дуутай
Зэгэст нуурандаа би ирлээ

Хургаа услах цагаан замдаа
Хормой дүүрэн тоглоом түүгээд
Хөөрхөн гартаа чулуу хөлөргөн
Хүнээс далд өгсөнөө бодохдоо

Дахилт

Дэгдээхэй дагуулсан хоёр ангир
Дэлгэр намраар ганганан буцахад
Холоо одсон хүний хань
Хонгор амрагаа үгүйлэн бодохдоо

Дахилт

2014年4月27日日曜日

АЛСАД СУУГАА ЭЭЖ - С.Жавхлан





АЛСАД СУУГАА ЭЭЖ

Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Задгай тэнгэрт үүл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бүлээлж
Аньсгаа чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт x2

Хөхрөх уулс нь хөлөрч харагддаг
Хүүгий тань сэтгэл гэгэлзээд байна аа
Хүний зэрэгтэй хүү чинь явнаа
Хүслийг таны нимгэлээд яваад очно доо

Дахилт x2